20 айл өрхөд тусламж дэмжлэг үзүүллээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийг дэмжих зорилгоор “Сайншанд Салхин Парк” ХХК санаачлан Сайншанд сумын 8-р багт оршин суудаг, халамж дэмжлэг бусдаас хүлээлгүй өөрсдийн хэмжээнд амжиргаагаа залгуулахын тулд чадах чинээгээрээ хөдөлмөрлөдөг боловч цар тахлын энэ хэцүү нөхцөл байдлаас үүдэн ажил нь зогссон, орлогогүй болсон, ам бүл олуулаа амьдардаг 7 өрхөд, мөн коронавируст халдварын цар тахлын амаргүй нөхцөлд цаг нарыг умартан, ажил хөдөлмөрөө тасралтгүй эрхэлж буй Сайншанд сумын Тохижилт Үйлчилгээний Газрын амжиргааны түвшин доогуур 13 ажилчны гэр бүлд гээд нийт 20 айл өрхөд хүнсний багц, ахуйн хэрэглээний бүтэээгдэхүүнүүд, дархлаа дэмжих, халдвар хамгаалын хэрэгслүүд болон нүүрс түлээний нэг удаагийн тусламжийг үзүүллээ.