Нийгмийн хариуцлагын хүрээнд

Сайншанд салхин парк ХХК нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллахаар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Сайншанд салхин парк ХХК нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллахаар Хамтын ажиллагааны санамж бичигт 2022 оны Есдүгээр сарын 12-нд гарын үсэг зурлаа.   Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ….

Сайншанд салхин парк ХХК нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллахаар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа Read More »

Орон нутгийн засаг захиргаа, аймгийн онцгой комиссын санаачилгаар Ковид-19 өвчний эсрэг “Хамтдаа давъя” аянд нэгдлээ.

Орон нутгийн засаг захиргаа, аймгийн онцгой комиссын санаачилгаар Ковид-19 өвчний эсрэг “Хамтдаа давъя” аянд нэгдэж, Сайншанд сумын 8-р багийн хөгжлийн бэрхшээлтэй 10 настай хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд 5,2 сая төгрөгөөр иж бүрэн дулаалгатай 4 ханатай гэр барьж өгөх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн.

Орон нутгийн засаг захиргаа, аймгийн онцгой комиссын санаачилгаар Ковид-19 өвчний эсрэг “Хамтдаа давъя” аянд нэгдлээ. Read More »

бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд иж бүрэн дулаалгатай 4 ханатай гэр барьж өгч дэмжлэг үзүүлсэн.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Сайншанд сумын 6-р багийн бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд 5 сая төгрөгөөр иж бүрэн дулаалгатай 4 ханатай гэр барьж өгч дэмжлэг үзүүлсэн.

бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд иж бүрэн дулаалгатай 4 ханатай гэр барьж өгч дэмжлэг үзүүлсэн. Read More »

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

 “Сайншанд Салхин Парк” ХХК нь 2019 оноос орон нутгийн оюутан залуусын хүсэл тэмүүлэлд дэмжлэг үзүүлэх, ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулах зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачлан жил бүр хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 9-р сард Дорноговь аймгийн Сайншанд, Айраг сумдын зорилтот бүлгийн 3 оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр Read More »

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12,1 сая төгрөгний үнэ бүхий чих хамар хоолойн иж бүрэн тоног төхөөрөмж хандивлалаа.

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12,1 сая төгрөгний үнэ бүхий чих хамар хоолойн иж бүрэн тоног төхөөрөмж хандивлалаа. Чих хамар хоолойн иж бүрэн үзлэг хийснээр чих хамар хоолойн үзлэг, оношилгоо сайжирч, эмчилгээ, зарим чих хамар хоолойн хагалгааг орон нутагт хийх боломжтой.

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12,1 сая төгрөгний үнэ бүхий чих хамар хоолойн иж бүрэн тоног төхөөрөмж хандивлалаа. Read More »

Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэв.

Алтанширээ сумын Засаг даргаас албан бичиг авсан. Тус албан бичигт сумын Засаг дарга цаашид манай компанитай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу Хүүхдийн өсч хөгжих орчинг сайжруулах зорилгоор Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гал тогооны тоног төхөөрөмжийг 6,9 сая төгрөгөөр нийлүүлж ажилласан

Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэв. Read More »

“Сайншанд-60″ аянд Сайншанд Салхин Паркын хамт олон нэгдлээ

Сайншанд сумын Засаг даргын 2021 оны А/92 тоот захирамжаар Сайншанд хотын 60 жилийн ойг тохиолдуулан “Сайншанд-60″ аян зохион байгуулагдсан. Энэхүү аянд манай компани гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сайншанд сумын 8-р багийн хүүхдийн тоглоомын талбайд 4 ширхэг камер суурилуулан ажиллаж, 3,5 сая төгрөг зарцуулсан. Камеруудыг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шилэн кабелиар дамжуулан хянахаар болсон.

“Сайншанд-60″ аянд Сайншанд Салхин Паркын хамт олон нэгдлээ Read More »

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сайншанд сумын 7 багийн хүүхдүүдэд бэлэг гардуулав

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сайншанд сумын 7 багийн зорилтот өрхийн 75 хүүхдэд гарын бэлэг гардуулах ажлыг зохион байгуулж 1,5 сая төгрөг зарцуулсан.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сайншанд сумын 7 багийн хүүхдүүдэд бэлэг гардуулав Read More »

“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Сайншанд сумын 8-р багт 100 ширхэг агч мод тарьж, сумын ногоон байгууламжид хувь нэмрээ оруулсан

“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Сайншанд сумын 8-р багт 100 ширхэг агч мод тарьж, сумын ногоон байгууламжид хувь нэмрээ оруулсан

“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Сайншанд сумын 8-р багт 100 ширхэг агч мод тарьж, сумын ногоон байгууламжид хувь нэмрээ оруулсан Read More »

“Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи-2021” чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр оролцож таван зуун мянган төгрөгний дэмжлэг үзүүлсэн.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд, судлаачид, байгууллагуудыг дэмжих, шинэ технологи нэвтрүүлэх, сурталчлах, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарцыг хамтран тодорхойлох зорилготой “Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи-2021” чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр оролцож 0.5 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн.

“Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи-2021” чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр оролцож таван зуун мянган төгрөгний дэмжлэг үзүүлсэн. Read More »