Түгээмэл асуултууд

Тус станцын салхин турбин генераторууд нь ongrid /эрчим хүчний системтэйгээ цуг ажиллах/ буюу системтэйгээ холбогдон ажилладаг СТГ-ууд тул системээс хүчдэл тасарсан үед давтамж болон хүчдэлийн бууралтаар зогсдог Үйлдвэрлэсэн ЦЭХ-г нөөцөлдөггүй. Үйлдвэрлэл хэрэглээ 2 нь хувьсах ЦЭХ-ний хувьд харилцан уялдаа холбоотой буюу нэгэн зэрэг явагдаж буй процесс юм.

Судалгаагаар сардаа Дорноговь аймгийн Сайншандын бүс орчмын ЦЭХ-ний 60-70 %-г ханган ажиллаж байна.

Одоогийн байдлаар сайт дээр Үйлдвэрийн дарга ба Ерөнхий Инженер, Ашиглалтын инженер, Техник Ашиглалтын инженер, ХАББОХ мэргэжилтэн, дотоод хяналтын ажилтан болон 8 ээлжийн инженер, үйлчлэгч, жолооч, харуул хамгаалалтын ажиллагсад гээд нийт 20, УБ-н оффисст Гүйцэтгэх захирал, Санхүү эрхэлсэн захирал, Захирлын туслах, ня-бо болон жолооч гээд 5 ажиллагсад ажиллаж байна. Сайтын 20 ажиллагсдын 18 нь Дорноговь аймгийн харьяа орон нутгийн иргэд байна

Үйлдвэрлэлийн бүсэд зорчиход цахилгааны болон дээрээс юм унах эрсдэлтэй бөгөөд СТГ-ын аюулгүй бүс нь 300 м, 110 кВ ЦДАШ-ын аюулгүй бүс нь 15м байдаг тул та бүхэн үйлдвэрлэлийн бүсэд зорчиж байх үедээ тээврийн хэрэгслээс буулгүй зорчих нь илүү аюул багатай юм.

СТГ-ын аюулгүй бүсээс дотогш нэвтэрч үзэж танилцах бол манай байгууллагад мэдэгдэн хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй нэвтрэх нь зүйтэй юм.

2020 оны байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр “Сайншанд салхин парк”ХХК төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллүүдийн 92.8 % нь бага, маш бага буюу нөлөөгүй байгаа бөгөөд тохиолдох магадлалаар авч үзвэл ховор буюу магадлал муутай нөлөөлөл 53.3 %-ийг эзэлж байна. Харин нөлөөллийн эрчим цар хүрээгээр дунд зэрэглэлд орж байгаа нөлөөлөл 6.7 %-ийг эзэлж байна. Харин эдгээр нөлөөллийг тохиолдох магадлалаар нь авч үзвэл 33.3 %-ийг зайлшгүй болон боломжтой, магадгүй нөлөөлөл эзэлж байна. Нөлөөллийн эрчим, цар хүрээгээр онц аюултай нөлөөлөл байхгүй байна. Харин нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөлтэй байна. Дээрх үр дүнг үндэслэн уг төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг “Бага” гэж дүгнэсэн.

Манай компанийн хувьд жил бүр үйл ажиллагааны Байгаль орчны Мониторинг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж ажилладаг бөгөөд Байгаль орчин болон уур амьсгалд нөлөөлөх сөрөг нөлөө байхгүй гэж үнэлэгдсэн

Тус станцад суурилагдсан салхин турбин генераторын үзүүлэлт нь 3 м/сек салхитай үеэс үйлдвэрлэж эхлэн, 10 м/сек салхинд бүрэн ачааллаа авч 20 м/сек салхи 10 минутын турш салхилах үед аваарийн зогсолт хийдэг

СЭХ нь эрчим хүчний салшгүй нэг хэсэг болж улам бүр хөгжиж байна. Таны розетканд ирж буй эрчим хүчний тодорхой хувийг СЭХ-с гарган авч байгаа бөгөөд огт байхгүй бол ДЦС-ууд оргил ачааллыг даван гарахад хүндрэлтэй ОХУ-аас өндөр төлбөртэй ЦЭХ худалдан авах шаардлага үүснэ. СЭХ-р гарган авсан цахилгаан нь ДЦС-с үнэтэй тул хэрэглэгчдээс энгийн тарифаар тооцож авах нөхцөлгүй юм. Иймд таны хэрэглэсэн хэрэглээ тутмын зарим хэсгийг СЭХ үйлдвэрлэж байгаа тул дэмжих тариф буюу 23.79 төгрөгийг та төлж байгаа юм. СЭХ байхгүй бол бид ОХУ-аас бүр илүү үнэтэй ЦЭХ хэрэглэнэ. Энэ төлбөр сэргээгдэх эрчим хүчийг яаж дэмжээд байна вэ? Гэхээр чөлөөт эдийн засгийн зарчмаар ажиллаж, хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй байгааг бага ч атугай дэмжиж буй хэлбэр юм.