“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Сайншанд сумын 8-р багт 100 ширхэг агч мод тарьж, сумын ногоон байгууламжид хувь нэмрээ оруулсан

“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон Дорноговь” хөтөлбөрт нэгдэж, Сайншанд сумын 8-р багт 100 ширхэг агч мод тарьж, сумын ногоон байгууламжид хувь нэмрээ оруулсан. Тарьсан модыг мал оруулахгүйн тулд хашаатай болгосон. Мөн Сайншанд сумын 1-р сургуульд 80 ширхэг модны суулгац хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж 0,5 сая төгрөг зарцуулсан.