“Сайншанд-60″ аянд Сайншанд Салхин Паркын хамт олон нэгдлээ

Сайншанд сумын Засаг даргын 2021 оны А/92 тоот захирамжаар Сайншанд хотын 60 жилийн ойг тохиолдуулан “Сайншанд-60″ аян зохион байгуулагдсан. Энэхүү аянд манай компани гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сайншанд сумын 8-р багийн хүүхдийн тоглоомын талбайд 4 ширхэг камер суурилуулан ажиллаж, 3,5 сая төгрөг зарцуулсан. Камеруудыг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шилэн кабелиар дамжуулан хянахаар болсон.