Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэв.

Алтанширээ сумын Засаг даргаас албан бичиг авсан. Тус албан бичигт сумын Засаг дарга цаашид манай компанитай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу Хүүхдийн өсч хөгжих орчинг сайжруулах зорилгоор Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гал тогооны тоног төхөөрөмжийг 6,9 сая төгрөгөөр нийлүүлж ажилласан