Ажлын байрны нэр: Ээлжийн инженер

Ажлын байрны нэр: Ээлжийн инженер
Байршил: Дорноговь аймгийн Сайншанд хот

Чадвар, туршлага, ерөнхий шаардлага:

• Цахилгааны инженерийн бакалавраас доошгүй зэрэгтэй байх. Дэд станц, цахилгаан сүлжээний схем, горим, тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээний ажлын дадлага туршлагатай бол давуу тал болно.

• Компьютер, интернет цахим орчинд оффис, хэрэглээний, мобайл программыг бүрэн ашиглаж чаддаг байх;
• Эрчим хүчний шинэ тоноглолууд дээр ажиллах мэдлэгийг эзэмшсэн байх
• Мэргэжлээрээ эрчим хүчний салбарын компаниудад ажиллаж байсан бол давуу тал болно.
• Дамжуулах, түгээх сүлжээний засвар үйлчилгээ хариуцан ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
• Анхны тусламж үзүүлэх сургалтанд хамрагдсан эсвэл тухайн чадвар эзэмшсэн бол давуу тал болно.

Байвал зохих шинж чанарууд:

• Хамт олон болон багаар ажиллах чадвартай.
• Харьцааны соёлтой байх
• Ажлын байрын цаг ашиглалт болон амралтын үед хувийн зохион байгуулалт сайтай байх
• Бичгийн болон ярианы чадвар сайтай байх. Англи хэлний мэдлэгтэй байх нь давуу тал болно.
• Ажлын ачаалал даах

Гүйцэтгэх үүрэг.

• Хариуцсан дэд станцын тоноглолын найдвартай ажиллагааг ээлжийн хугацаанд ээлжийн ахлах инженерийн удирдлага дор бүрэн хангах;
• Ээлжийн ахлах инженерийн шийдвэрээр сэлгэн залгалтыг батлагдсан хөтөлбөр болон сэлгэн залгалтын хуудсын дагуу түргэн шуурхай зөв хийж гүйцэтгэх;
• Ажлын байрны аюулгүй ажиллагааг хангаж аюул осолгүй, хөдөлмөрийн сахилга баттай ажиллах;
• Ээлжийн хугацаанд хариуцсан дэд станц, шугам тоноглолын хэвийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, үзлэгийг чанартай хийх, гэмтлийг илрүүлж, мэдээлэн ажилласан байх;
Бусад ажлын чиг үүрэгт заагдсан ажил үүргийг гүйцэтгэх.

Анкетыг 2023 оны 08 сарын 31 хүртэл хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99032525 дугаараас авна уу.

Анкетын доорх холбоосоор орж авна уу.

https://www.sainshandwindpark.mn/…/Employee-application…https://www.sainshandwindpark.mn/…/Employee-application…

И-мэйл: info@sainshandwindpark.mn
bolor.baasan@sainshandwindpark.mn

Leave a Comment