НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны мэргэжилтэн

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР:
Ажлын байрны нэр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны мэргэжилтэн
Байршил: Дорноговь аймгийн Сайншанд хот
Ажлаа тайлагнах, мэдээлэл хүргэх шууд удирдлага: Ерөнхий инженер
Ажлын байрны хураангуй:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны ХАБЭА БО ажилтан нь удирдлага болон ажилчидтай идэвхтэй хамтран ажиллаж эрүүл, аюулгүй ажиллах орчинг бүх ажилчид, гэрээгээр ажил гүйцэтгэгчид болон зочдод бүрдүүлэх болон хадгалах үүрэгтэй бөгөөд тус компанид эрүүл, аюулгүй ажиллах дадал бүхий соёлыг дэмжин ажиллана. ХАБЭА БО ажилтан нь мөн тус цахилгаан станцын байгаль орчны сөрөг нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлгах болон байгаль орчны холбогдох дүрэм, журамтай нийцүүлж байх үүрэгтэй.
Чадвар, туршлага, ерөнхий шаардлага:
• Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн холбогдох мэргэжлийн ХАБЭА БО шаардлагыг хангасан байх.
• Цахилгааны инженерийн бакалавр зэрэгтэй бол сайн гэхдээ зайлшгүй биш.
• Үйлдвэрийн салбарт дор хаяж +3 жил ХАБЭА БО чиглэлээр ажилласан байх.
• Монголын ХАБЭА БО хууль, дүрэм журмын талаар ерөнхий мэдлэгтэй.
• Компьютер-ийн хэрэглээний программууд ашиглах чадвартай.
• Анхны тусламж үзүүлэх сертификаттай бол сайн.
Байвал зохих шинж чанарууд:
• Хамт олон болон багаар ажиллах чадвартай.
• Бичгийн болон ярианы чадвар сайтай байх.
• Англи хэлний мэдлэгтэй байх нь давуу тал болно.
Үндсэн үүрэг, хариуцлага:
• ХАБЭА БО -ны бодлогууд болон дотоодын эрх бүхий байгууллагууд ба станц эзэмшигчдын шаардлагад нийцүүлэх ажиллагаа ба хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ба дэмжлэг үзүүлэх.
• Төслийн талбайн Байгаль орчны Удирдлагын Төлөвлөгөөг боловсруулан, түүнд нийцүүлэх.
• Аюулгүй байдлын холбогдолтой төрөл бүрийн сургалтуудын талаар зөвлөгөө гаргаж зааварчилгаа өгөх (дууны түвшин, машин тоног төхөөрөмжийн ашиглалт гэх мэт.)
• Ажилчид болон гэрээлэгчдийн хамтаар эрсдэлийн үнэлгээг явуулж, эрсдэлийг бууруулах болон түүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авах.
• Ажилчдад ХАБЭА БО сургалтыг санал болгон зохион байгуулах.
• Ажилчид болон гэрээлэгчдийн ажил болон биелүүлэлтийг хянаж аливаа зөрчил болон сайжруулах зүйлс байгаа эсэхийг тогтоох.
• ХАБЭА БО бүх хэргүүдийг хянах ба тайлагнах.
• ХАБЭА БО статистикийг хөтлөх тогтолцоог бүрдүүлж тогтвортой байдлыг хадгалах.
• Удирдлага, эзэмшигчид болон эрх бүхий байгууллагуудад шаардлагатай тайлангууд бэлтгэн өгөх.
• Ослын үед Хариу үйлдэх Ажиллагаанд заасан үүргүүдийг гүйцэтгэх.
• Төслийн талбай дээр ажилчид, гэрээлэгчид болон оролцогч талууд ажил гүйцэтгэхээс өмнө болон гүйцэтгэж байх үед ХАБЭА БО талаарх шаардлагатай зөвлөгөөнүүдээр хангах. ХАБЭА БО бодлогууд болон талбай дээр ажил үүрэг гүйцэтгэх зөвлөгөөг дагаж байгаа эсэхийг хянах.
• Төслийн талбайд ирэх бүх зочдод аюулгүй байдлын талаар чиглүүлэх илтгэл тавих.
Анкетийг 2022 оны 08-р сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авна.
Анкет эндээс татаж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99032525 дугаараас авна уу.
И-мэйл: info@sainshandwindpark.mn

Leave a Comment